Улаанбаатар Эрдэм Их Сургууль нь 2024.05.22 ний өдөр БНХАУ-ын Дунхуа Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуультай "Хамтарсан сургалт 2+2 төсөл"-ийн хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

2024-05-27 268 уншсан
Blog

Улаанбаатар Эрдэм Их Сургууль нь 2024.05.22 ний өдөр БНХАУ-ын Дунхуа Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуультай "Хамтарсан сургалт 2+2 төсөл"-ийн хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

"Хамтарсан сургалт 2+2 төсөл"-ийн хүрээнд оюутанд дараах боломжууд нээлттэй байх болно.

 

Суралцах нөхцөл:

МОНГОЛД- Улаанбаатар Эрдэм Их сургууль + 2 жил /Хятад хэлний бэлтгэл, Ерөнхий суурь хичээл/

БНХАУ – Дунхуа их Сургууль + 2 жил /Мэргэжлийн суурь, Мэргэшүүлэх хичээл/

ДУНХУА Их сургуулийн ДИПЛОМТОЙ төгсөнө. 

 

Давуу тал:

• Монголын их дээд сургуулиас хямд төлбөрөөр гадаадад суралцах боломж

• Монголдоо хямд төлбөрөөр хэлний бэлтгэлд суралцах

• БНХАУ-ын шилдэг улсын их сургуулийн дипломтой болох

• Хэл бичгийн шалгалтын оноо харгалзахгүй

• Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо шаардахгүй.

Хоёр сургуулийн цаашдын хамтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

 


 

Бусад мэдээ