Элсэгчдэд өгөх зөвлөмж

Бүртгэл

Нэвтрэх

Боловсролын үнэлгээний төвийн бүртгэл-рүү ханддаг ЭЕШ дугаар, нууц үгээр нэвтэрнэ.

Бүлэг сонгох

Та өөрийн сонирхож байгаа сургууль, мэргэжил хөтөлбөрийн бүлгийг сонгоно уу! Та хэдэн ч бүлэг /сургууль, мэргэжил/ сонгож болно.
Жич: Та тухайн бүлгийг сонгохдоо бүлэгт шаардлагатай 2 хичээлийг заавал өгсөн байх шаардлагатай болохыг анхаарна уу!

Бүртгэлийн төлбөр төлөх

Шинэ элсэгч, бүртгүүлэгч бүртгэлийн хураамжгүй.

Бүртгэлийн хуудас хэвлэх

Та бүртгэлийн хуудсыг хэвлэж авснаар таны бүртгэл бүтэн баталгаажна.

Жич: Бүртгэлийн хуудсан дээр гарсан бүлгүүдэд та бүртгүүлсэн болно. Та өөр бүлэгт бүртгүүлэх сонирхолтой байвал дахин орж бүлэг нэмэх боломжтой. 

Бүртгэлийн хуудас баталгаажих

Бүртгүүлсэн элсэгчдийн хувьд 7-р сарын 6-ны 9:00 цагаас эхлэн эрхийн бичгийг цахимаар олгож эхэлнэ. Бүртгүүлэгч эрхийн бичиг авахын өмнө ЭЕШ-ын бүртгэлийн дугаар, нууц кодоороо системд нэвтэрч мэргэжил сонголтоо хийнэ. (Жишээлбэл, Тухайн бүртгүүлэгч 3 хөтөлбөрт бүртгүүлээд 2 хичээлээр 480 ба түүнээс дээш оноо авсан бол систем дээр мөн 3 мэргэжилд тэнцсэн төлөв харагдана. Бүртгүүлэгч тухайн төлөвүүдээс өөрийн сонгож буй мэргэжлээ сонгоно. Ингэснээр тухайн сонгосон мэргэжлээр эрхийн бичиг авах нөхцөл бүрдэх болно) Сонголт хийсэн бол эрхийн бичгийг системээр илгээнэ. Ингэснээр элсэлт баталгаажих болно.

Бүртгэлийн хугацаа

Элсэлтийн бүртгэл нь үргэлжилж байна. 

Хуваарь сонголт

Хугацаа

2024-оны 08-р сарын 30-ны 9:00 цагт хуваарь сонголт эхэлнэ.

Мэргэжил, Хөтөлбөр баталгаажуулах

Хугацаа

Суралцах эрхийн бичиг авсан элсэгчид 2024 оны 06 сарын 20-ноос 08 сарын 30-ны хооронд хөтөлбөр баталгаажуулалтыг burtgel.ubeu.edu.mn вэб хуудсаар хийнэ.

Сургалтын нэгдсэн албанд ирж бүртгүүлэх

Хугацаа

Суралцах эрхийн бичиг цахимаар авсан өдрөөс эхлэн (06 дугаар сарын 20-ноос хойш) 8-дугаар сарын 20 хүртэлх хугацаанд Сургууль дээр өөрийн биеэр ирж бичиг баримтын бүрдүүлэлт хийнэ. Ингэснээр бүртгэлийн үйл явц бүрэн дуусна.