УБЭИС-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛИЙН ЭШБХ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022-04-05 1713 уншсан
Blog

III сарын 24-нд "Эрдмийн Чуулган-2022" ЭШБХ-ын салбар хуралдаан Инженерийн Сургуулийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
Багш нарын дунд зохиогдсон хуралдаанаас Сүхбат багшийн “Цахилгаан дамжуулах 35 кВ-ын түгээх сүлжээний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх судалгаа” сэдэвтэй илтгэл шалгарч Багш нарын НЭГДСЭН ХУРАЛДААНД оролцох эрхээ авлаа. 
Харин 2-р байранд Ц.Нэргүйбаатар багшийн “Эксэль программ дээр бүтээмжтэй ажиллах банкуудын хүүг тооцох Dashboard загвар” сэдэвт илтгэл шалгарлаа.
Оюутны дунд явагдсан салбар хуралдаанаас Инженерийн Сургуулийн оюутнууд болох Ууганбаатар, Түвшинбаяр, Гантулга, Бямбаа, Золбаяр нарын “Тархмал бага чадлын микро сүлжээний симуляци” сэдэвт илтгэл шалгарч НЭГДСЭН ХУРАЛДААНД оролцох эрхээ авсан байна.
Шүүгчээр ажилласан Инженерийн сургуулийн захирал, доктор, профессор, Эрдэнэцэцэг, докторант, дэд профессор Ангар багш нартаа баярлалаа.
Ингээд ИС-ийн салбар хуралд амжилттай оролцсон нийт багш, оюутнууддаа баяр хүргэж, эрдэм судлалын илүү их амжилтыг хүсэн ерөөе.

Бусад мэдээ